БИДНИЙ ТУХАЙ

Танд энэ өдрийн мэнд хүргэе! 

"Грийн Ассесмент" ХХК нь Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гүйцэтгэх зорилгоор байгуулагдаж, анхны үндэс суурийг 2007 онд тавьснаас хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг БОНХАЖСайдын 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/169 тоот тушаал, үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээний сунгалтыг БОАЖСайдын 2018 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн А/27 тоот тушаалаар 3 жилийн хугацаагаар сунгуулан, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

  

Манай компани нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, үндэсний болон олон улсын жишигт нийцсэн зөвлөх үйлчилгээг үзүүлэн хамтран ажиллаж байна. Үүнд:

  1. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
  2. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
  3. Химийн хортой болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээ
  4. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө
  5. Байгаль орчны стратеги үнэлгээ
  6. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ
  7. Байгаль орчин, нийгэм-эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ
  8. Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ
  9. Нөхөн сэргээлт ба уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө
  10. Байгаль орчны хохирлын үнэлгээ зэрэг болно.

 

Та бүхэн бидэнтэй хамтран ажилласнаар байгаль орчныг хамгаалах, байгаль орчны унаган төрхийг хадгалах, түүний тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх, байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэнд, болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөлөл, гарах үр дагаврыг урьдчилан тодорхойлуулж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ авах, үйлдвэрийн байгаль орчны менежмент, ашигт ажиллагааг сайжруулах, эдийн засгийн болзошгүй эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй, зүй зохистой хэрэглээ, үйлдэрлэлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Бидэнтэй хамтран ажиллаж ирсэн бизнесийн түншүүд, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад гүн талархал илэрхийлье. 

Та бидний хамтын ажиллагаа цаашид улам өрнүүн өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Сайн сайхан бүхэн дэвжин дэлгэрэх болтугай.

 

“Грийн Ассесмент” ХХК-ийн хамт олон

НИЙТЭЛСЭН: 2018-02-21 07:39:42