ЗОРИЛГО, ЗОРИЛТ:
Байгаль орчны хохирлын үнэлгээ нь байгалийн нөөц баялгийг ашиглах, уул уурхай болон бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх явцад байгаль орчин, байгалийн нөөцөд учирсан хохирол, өөрчлөлтийн бодит хэмжээг тодорхойлсны үндсэн дээр эдийн засгийн үнэлгээ өгөх, түүнийг нөхөн сэргээхэд шаардагдах зардлын хэмжээ, нөхөн төлбөрийг мөнгөн дүнгээр илэрхийлэхэд оршино.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх үүрэгтэй бөгөөд нөхөн төлбөрийг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй нөхөн төлбөр ногдуулахыг хуулиар зохицуулсан байдаг. Үүнд:
-
Ойн санд учруулсан хохирлыг 3 дахин;
-
Амьтны аймагт учирсан хохирлыг 2 дахин;
-
Ургамлын аймагт учирсан хохирлыг 5 дахин;
-
Усны нөөцөд учирсан хохирлыг 3 дахин;
-
Газарт учирсан хохирлыг 3 дахин;
-
Газрын хэвлийд учирсан хохирлыг 2 дахин;
-
Хөрсөнд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй нөхөн төлбөр ногдуулна.
ХОХИРЛЫН НӨХӨН ТӨЛБӨР:
Байгаль орчинд учруулах боломжит хохирлыг тооцохдоо байгалийн бүрэлдэхүүн тус бүрээр байгаль орчинд учруулах болзошгүй хохирлын бодит болон өргөн хэмжээг тодорхойлж, тэдгээрийн нийлбэрээр нийт боломжит хохирлын хэмжээг гаргана. Ингэхдээ эдгээр бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн хувьд хомсдлоос үүдэх хохирол, бохирдлоос үүдэх хохирлыг тус тусад нь тооцож үнэлэх бөгөөд энэ тооцоолол нь байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн онцлогоос хамаарна. Үүнд:
-
Байгалийн нөөцийн хомсдлоос үүсэх хохирол
-
Эдэлбэр газарт учруулсан хохирол
-
Газрын хэвлийд учруулсан хохирол
-
Агаар мандалд учруулсан хохирол
-
Хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол
-
Гадаргын болон газрын доорхи усны нөөцөд учруулсан хохирол
-
Ойн нөөцөд учруулсан хохирол
-
Ургамлан нөмрөгт учруулсан хохирол зэрэг болно.
-
Амьтны аймагт учруулсан хохирол зэрэг болно.
-
Байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирол:
-
Байгалийн усан сан, гол горхи, нуур цөөрөмд бохирдуулагч хортой бодис хаяснаас үүдэх хохирол;
-
Агаарт тоос болон хорт бодис агуулсан хий ялгарснаас агаарын чанарт сөргөөр нөлөөлөх;
-
Газрын гадаргуу, хөрсөнд химийн аюултай болон хортой бодис, бусад хатуу хог хаягдал хаяснаас бохирдол үүсэх зэрэг болно.
-
Уул уурхай болон бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх явцад эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал
-
Байгаль орчны хохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллага тооцсон ажлын зардлыг тус бүрийг нэгтгэн нөхөн төлбөр ногдуулна.