ЗОРИЛГО, ЗОРИЛТ:
Уул уурхайн болон газрын тосны төслүүд нь нөхөн сэргээлт, хаалтын менежментийн төлөвлөгөөг тухайн үйл ажиллагаа эхэлж, хаалт хийхээс 3 жилээс доошгүй хугацааны өмнө боловсруулж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмалын газраас саналыг авч, БОАЖЯ-нд ирүүлдэг. Харин уурхайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хаах бол нэг жилээс доошгүй хугацааны өмнө мэргэжлийн хяналтын албанд энэ тухай албан бичгээр мэдэгдэх бөгөөд уг албаны гаргасан журмын дагуу зохих бэлтгэлийг хангаж дараахи арга хэмжээг хэрэгжүүлдэг. Үүнд:
-
Уурхайн талбайг нийтийн зориулалтаар ашиглахад аюулгүй болгох, байгаль орчныг нөхөн сэргээх талаар холбогдох арга хэмжээг бүрэн авах;
-
Уурхайн эдэлбэр байсан газрыг нийтийн зориулалтаар ашиглахад аюул учирч болзошгүй бол түүнээс сэргийлэх арга хэмжээ авах;
-
Тухайн нутгийн захиргааны байгууллага, эсхүл мэргэжлийн хяналтын албанаас талбайд үлдээхийг зөвшөөрснөөс бусад техник хэрэгсэл, тоног төхөөрөмж болон эд хөрөнгийг талбайгаас гаргах.
-
Уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас үүсч бий болсон, аюул учруулж болзошгүй газруудыг зохих масштабын газрын зураг дээр нарийвчлан тэмдэглэж, шаардлагатай тэмдэг, дохио, сануулгыг уурхайн эдэлбэрийн орчинд байрлуулах бөгөөд газрын зургийг мэргэжлийн хяналтын алба болон тухайн сум, баг, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгдөг.
БОЛОВСРУУЛАХ ҮЕ ШАТ:
Манай компани нь уул уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа төлөвлөсөн хугацаанаас өмнө, эсвэл хойно хаагдахаас үл хамаарч, уурхайн хаалт ба нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг дараахи чиглэлээр зөвлөх үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлдэг. Үүнд:
-
Тухайн төслийг хэрэгжүүлж эхлэхийн өмнө урт хугацаанд ашиглах ордуудын хаалтын бодлого, түүний хүрээнд хамрах нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөгөөг боловсруулах;
-
Нөхөн сэргээлтийн чиглэл, ажлын хэмжээ, техник технологи, хаалтын дараах хяналт, санхүүжилтийн эх үүсвэртйг нарийвчлан төлөвлөх, техник эдийн засгийн үндэслэл болон төсөлд тусгах;
-
Урт хугацаанд ашиглах ордуудын хаалтын бодлогыг хэрэгжүүлэхдээ тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсруулах;
-
Уурхайн ашиглалт, малталтаас гарах хөрс, чулуулаг, дотоод, гадаад овоолго, шимт хөрсний овоолго зэргийг хэрхэн байршуулах, хадгалах талаар төлөвлөгөө боловсруулах;
-
Уурхайн хаалт ба нөхөн сэргээлтийн тооцоо судалгааг хийж, хаалтын нөхөн сэргээлтийн үед ашиглах боломжтойгоор зохион байгуулах төлөвлөгөө боловсруулах;
-
Уурхайн ашиглалтын явцад хэрэгжүүлэх жил бүрийн нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөлтийг хаалтын үйл ажиллагаатай нягт уялдуулан төлөвлөх;
-
Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөнд тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэл болон үнэ ханшийн өөрчлөлттэй уялдуулан жил бүр нэмэлт, тодотгол хийж болох нөхцлийг бүрдүүлэх;
-
Уурхайн хаалтын бодлогыг хэрэгжүүлэхэд дөхөм болгох үүднээс нөхөн сэргээлтийн жил бүрийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн тайлан, холбогдох зураг төсөл, уурхайн ашиглалтын явцад нөхөн сэргээсэн газрыг орон нутагт хүлээлгэн өгөх төлөвлөгөө, зөвлөмж боловсруулах;
-
Уурхайн жил тутмын үйл ажиллагаа болон нөхөн сэргээлтийн ажлын явцын талаар нутгийн иргэдэд тодорхой мэдээлэл өгч, тэдний оролцоог хангаж нөхцлийг бүрдүүлэх зэрэг болно.