ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ

ЗОРИЛГО, ЗОРИЛТ:

Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ нь хэрэгжиж буй эсвэл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийн өөрчлөлт, одоогийн нөхцөл байдлын хүрээнд хүн амын болон хувь хүний эрүүл мэнд, аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхийг тогтоох, нийт хүн ам эсвэл хүн амын тодорхой бүлэглэлийн эрүүл мэндэд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх явдал юм.

ГҮЙЦЭТГЭХ ҮЕ ШАТ:

Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний хүрээнд хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, эрсдлийг бодитойгоор үнэлэх судалгаа, шинжилгээний ажлыг дараахи үе шаттайгаар хийнэ. Үүнд:

  1. Хүний эрүүл мэндэд нөлөөлөх янз бүрийн хүчин зүйлсийн үйлчлэлийг авч үзэх бөгөөд хүрээлэн буй орчноос хүн амын эрүүл мэндэд учруулах сөрөг нөлөөлөл, эрсдэлд үзүүлэх хариу үйлдэл, тэрчлэн сөрөг нөлөөлөл болон эрсдлээс үүсэх хохирлын хэлбэр, хэмжээ, хамрах хүрээг нарийвчлан тодорхойлох;
  2. Хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдлийн хүлцэх хэмжээг тодорхойлох;
  3. Нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийг тооцон хүний эрүүл мэндэд учруулах эрсдлийг хязгаарлах, бууруулах, арилгах арга замыг төлөвлөх бөгөөд энэ үед шатанд эрсдлийг бууруулах арга хэмжээний стратеги болон шийдвэрийн янз бүрийн хувилбаруудад харьцуулалт хийсний үндсэн дээр хамгийн зохистой хувилбарыг сонгон авдаг.

Орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийснээр хүн амын эрүүл мэндэд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөлөл буюу эрсдэл, түүний эх үүсвэрийг тогтоож, эдийн засгийн бодит хохирлыг тооцож гаргахаас гадна мөнгөөр хэмжих аргагүй гоо зүй, сэтгэл зүйн хохирлыг ч мөн нэгэн адил тодорхойлох боломжтой.

НИЙТЭЛСЭН: 2018-03-08 11:48:48