Даяаршил, мэдээллийн технологийн хувьсгалын эрин үеийн чиг хандлагатай уялдуулан байгаль орчныг хамгаалах, байгаль орчны унаган төрхийг хадгалах, түүний тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх, байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд учирч болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээг тогтоох, болзошгүй эрсдлийг үнэлэх, үр дүнг уур амьсгалын өөрчлөлтийн чиг хандлага, байгалийн гамшигт үзэгдэлтэй уялдуулан тодорхойлох, үйлдвэрийн газрын байгаль орчны менежментийг сайжруулах, үйлдвэрийг эдийн засгийн болзошгүй эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, цэвэр үйлдвэрлэл, цэвэр технологийг хөгжүүлэх, хүрээлэн буй орчинд ээлтэй, зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, үндэсний болон олон улсын жишигт нийцсэн зөвлөх үйлчилгээг Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн, хуулиа дээдлэн үйл ажиллагаа явуулахад оршино.
Бид дараахи зорилтуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Үүнд:
-
Шинжлэх ухааны үндэслэлтэй бодит үр дүнд тулгуурласан, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, үндэсний болон олон улсын жишигт нийцсэн зөвлөх үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд чанартай үзүүлэх;
-
Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан, судалгаа, шинжилгээнд тухайн салбартаа тэргүүлэх эрдэмтдийг түлхүү оролцуулж нөлөөллийг бодитой үнэлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээг төслийн үйл ажиллагаатай уялдуулан тодорхойлох;
-
Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг зөвлөмж болгосноор үйлдвэрийн газрын байгаль орчны менежмент, цэвэр үйлдвэрлэл, цэвэр технологийг нэвтрүүлэх, үйлдвэрийн үр ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, үйлдвэрийг эдийн засгийн болзошгүй эрсдлээс хамгаалах;
-
Байгаль орчныг хамгаалах, байгаль орчны унаган төрхийг хадгалах, түүний тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх, байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд учирч болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээг бодитой тогтоох;
-
Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, түүнээс үүдэн гарах болзошгүй эрсдлийг үнэлэх, үр дүнг уур амьсгалын өөрчлөлтийн чиг хандлага, байгалийн гамшигт үзэгдэлтэй уялдуулан тодорхойлох;
-
Төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагатай нягт хамтран ажиллах;
-
Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зэрэг болно.