Танд энэ өдрийн мэнд хүргэе!
“Грийн Ассесмент” ХХК нь Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гүйцэтгэх зорилгоор байгуулагдаж, анхны үндэс суурийг 2007 онд тавьснаас хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 4-р сарын 10-ны өдрийн А/169 тоот тушаал, үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээний сунгалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн А/27 тоот тушаал, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/324 тоот тушаал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А/765 тоот тушаалаар тус тус 3 жилийн хугацаагаар сунгуулан, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.
Манай компани нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, үндэсний болон олон улсын жишигт нийцсэн зөвлөх үйлчилгээг үзүүлэн хамтран ажиллаж байна. Үүнд:
1. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
2. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
3. Химийн хортой болон аюултай бодисын эрсдэлийн үнэлгээ
4. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө
5. Байгаль орчны стратеги үнэлгээ
6. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ
7. Байгаль орчин, нийгэм-эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ
8. Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ
9. Нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөө
10. Байгаль орчны хохирлын үнэлгээ зэрэг болно.
Та бүхэн бидэнтэй хамтран ажилласнаар байгаль орчныг хамгаалах, байгаль орчны унаган төрхийг хадгалах, түүний тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх, байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэнд, болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөлөл, гарах үр дагаврыг урьдчилан тодорхойлуулж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ авах, үйлдвэрийн байгаль орчны менежмент, ашигт ажиллагааг сайжруулах, эдийн засгийн болзошгүй эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй, зүй зохистой хэрэглээ, үйлдвэрлэлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Бидэнтэй хамтран ажиллаж ирсэн бизнесийн түншүүд, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад гүн талархал илэрхийлье.
Та бидний хамтын ажиллагаа цаашид улам өрнүүн өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.
Сайн сайхан бүхэн дэвжин дэлгэрэх болтугай.
“Грийн Ассесмент” ХХК-ийн хамт олон