ЗОРИЛГО, ЗОРИЛТ:
Химийн хорт болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээ нь төслийн үйл ажиллагаанаас болон төсөл хэрэгжих явцад үүсэж болох осол, аюулын үед ялгарах химийн бодисоос хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж болох эрсдлийг үнэлэн тодорхойлж, тэдгээрээс гарах үр дагавар, түүнийг бууруулах арга хэмжээг тодорхойлох бөгөөд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг боловсруулах үе шатанд эрсдлийн үнэлгээг хүний эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээ, байгаль орчны эрсдлийн үнэлгээ, осол, аюулын эрсдлийн үнэлгээ гэсэн чиглэлээр гүйцэтгэнэ.
Химийн хортой болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээг дараахи тохиолдолд хийж болно. Үүнд:
-
Химийн хортой болон аюултай бодисын хог хаягдал зориудын бусаар үүсэх;
-
Гамшиг, осол гарсантай холбоотойгоор хүний эрүүл мэнд, мал, амьтан, усны амьд организм, байгаль орчин, улсын болон хувийн өмчид бодитой аюул учруулахуйц химийн хорт болон аюултай бодис алдагдах;
-
Стратегийн үнэлгээ хийх;
-
Бохирдсон газрыг цэвэрлэх, нөхөн сэргээх зорилгоор эрсдлийн менежментийн төлөвлөгөө боловсруулах үнэлгээ хийх;
-
Бохирдсон газрыг цэвэрлэх нөхөн сэргээх болон эрсдэлд суурилсан байгаль орчны стандарт боловсруулах зэрэг болно.
ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛ, АЧ ХОЛБОГДОЛ:
Химийн хортой болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэснээр дараахи давуу тал, ач холбогдолтой. Үүнд:
-
Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллагаас авах;
-
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хилээр дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах явцад хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, гарсан хор уршгийг арилгах арга хэмжээ авах;
-
Химийн хортой болон аюултай бодис ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага холбогдох хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимын дагуу үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх;
-
Химийн хорт болон аюултай бодис алдагдсан тохиолдолд түүнийг саармагжуулах, устгах үйл ажиллагааг эрсдлийн үнэлгээнд заасан зөвлөмжийн дагуу аюулгүй болгох;
-
Химийн хорт болон аюултай бодис ашиглахтай холбоотой үйл ажиллагааг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан зориулалтын байр, талбайд явуулах нөхцөл бүрдэх;
-
Химийн хорт болон аюултай бодистой харьцаж ажилладаг ажилчдад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, болзошгүй осол, эрсдлээс сэргийлэх болон анхны тусламж үзүүлэх чадвар эзэмших зэрэг болно.