ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Манай сайтаар зочлон буй таны амар амгаланг айлтган мэндчилье.

"Грийн Ассесмент" ХХК нь Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гүйцэтгэх зорилгоор байгуулагдаж, анхны үндэс суурийг 2007 онд тавьсанаас хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг даяаршил, мэдээллийн технологийн хувьсгалын эрин үеийн чиг хандлагатай уялдуулан, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, үндэсний болоод олон улсын жишигт нийцсэн зөвлөх үйлчилгээг Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн, хуулиа дээдлэн үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ.  

Манай компани нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны стратеги үнэлгээ, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ, байгаль орчин, нийгэм-эдийн засаг, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ, химийн хортой болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээ, нөхөн сэргээлт болон дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө, уурхайн хаалтын төлөвлөгөө, байгаль орчны хохирлын үнэлгээ, байгаль орчны менежментийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж байна.     

Та бүхэн бидэнтэй хамтран ажилласнаар байгаль орчныг хамгаалах, байгаль орчны унаган төрхийг хадгалах, түүний тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх, байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлж болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөлөл, гарах үр дагаврыг урьдчилан тодорхойлуулж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ авах, үйлдвэрийн байгаль орчны менежмент, ашигт ажиллагааг сайжруулах, эдийн засгийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй, зүй зохистой хэрэглээ, үйлдвэрлэлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Бидэнтэй хамтран ажиллаж ирсэн бизнесийн түншүүд, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад өөрийн болон компанийн хамт олны зүгээс гүн  талархал илэрхийлье. 

Та бидний хамтын ажиллагаа цаашид улам өрнүүн өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Сайн сайхан бүхэн дэвжин дэлгэрэх болтугай.

 

Хүндэтгэсэн,

 

ЗАХИРАЛ                                                                             Д.БАТБОЛД
Үйл ажиллагаа
Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, үндэсний болон олон улсын жишигт нийцсэн зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.